“Цөмийн аюулгүй Монгол орны төлөө” цуглаан болно

img

Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагууд Монгол Улсад атомын цахилгаан станц байгуулахыг эсэргүүцэн  “Цөмийн аюулгүй Монгол орны төлөө” хөдөлгөөн өрнүүлж, энэ хүрээнд Сүхбаатарын талбайд маргааш цуглаан зохион байгуулах гэнэ.

Цуглааны үеэр ард иргэдийн санал бодлыг сонсч, атомын цахилгаан станцыг барихыг эсэргүүцсэн хүмүүсийн гарын үсгийг цуглуулан, Засгийн газарт хүргүүлэх аж.

Уг жагсаалыг Монголын байгаль орчны төрийн бус байгууллагуудын холбооны ерөнхийлөгч, доктор Ж.Батболд, Монголын байгаль орчны залуусын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батболд, доктор Ш.Пүрэвсүрэн нар зохион байгуулах аж.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bold:
Ene suuliin 20 jild gej bichsen hun heterhii mungu shutsen hun bololtoi yum. Eh ornoo gesen uzeltei humuus manai ulsad olon bii. Mungu bol hevlesen tsaas gedgiig ta sanah heregtei harin bid baigali ekologdoo zahiragdahaas uur argagui bidnii salshgui neg heseg.
2012-04-16
ЗОЧИН:
та нар ураны компаниудаас худлаа мөнгө салгах гээд л байнаа даа айн. олон ураны лиценз монголд байна шүү дээ. гаднаас заавал авчирж хаялтгүй. яг эх орноо боддог хүн гэж би лав харсангүй сүүлийн 20 жилд.
2012-03-28