Прокурорыг хүлээн авч уулзлаа
Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт судалгаа хамтын ажиллагааны төв, "Трансперенси интернейшл" ТББ-тай хамтран 2012 оны 3 дугаар сарын 28-наас 30-ны өдрүүдэд "Авлига, албан тушаалын гэмт хэрэгт явуулах мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналт" сэдэвт сургалтыг явуулж байна.Сургалтыг Англи Улсын Прокурор Roger Smart зөвлөх багш Steve Foster нар эрхлэн явуулах бөгөөд энэхүү сургалтыг явуулж буй багш нарыг өчигдөр Улсын Ерөнхий прокурорын газрын орлогч прокурор Ц.Бямбацогт хүлээн авч уулзан харилцан санал солилцож цаашид хамтран ажиллах талаар тохиролцсон байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ