
“Жонон-2012″ байт харвааны тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон.
Энэ үеэр Монголын Үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан “Инчон 2014″ Азийн наадмыг зохион байгуулах хорооноос бэлэглэж буй хэрэглэл, материалыг Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч М.Ганзоригт гардуулж өгчээ.
2007 оны гуравдугаар сард байт харвааны хамт олон Инчон хотод хамтарсан бэлтгэлд хамрагдсанаар энэхүү төсөлд оролцох болсон байна.
Дашрамд дурдахад, эрэгтэй харваач Ж.Гантөгс, эмэгтэй харваач Б.Урантунгалаг нар одоогоор уг төрлөөр олимпийн эрхээ аваад байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ