Шүүх хуралд гэрчээр Ц.Мөнх-Оргил оролцоно

img

УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр эмх замбараагүй байдал үүсч таван хүн амь үрэгдэж олон арван цагдаагийн албан хаагч гэмтэж бэртсэн хэрэгт тухайн үеийн цагдаагийн удирдлагуудыг холбогдуулан шалгасан юм.

Хэдэн жилийн турш мөрдөн байцаалт нь сунжирч хэрэгсэхгүй  болж байсан уг хэрэгт холбогдсон Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарыг шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Цагдан хорих төвд болно.

Өмнө нь албан тушаалын байдлаа хэтрүүлсэн гэсэн зүйл ангиар шалгагдаж өршөөлд хамрагдсан хошууч генерал Ч.Амарболд нарт холбогдох хэргийг Ерөнхий прокурорын даалгавраар Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд сэргээн шалгаж зүйл ангийг нь өөрчилсөн юм. Хэргийн мөрдөн байцаалт ч дуусч хяналтын шатнаас тэдэнд гурван зүйл ангиар ял төлөвлөж хавтаст хэргийг нь Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэнээр энэ сарын 14-ний өдөр хурал нь товлогдсон.

 Гэвч  хурал товлогдсон цагаасаа хойшилж цагдаагийн экс дарга нарыг Цагдан хорих төвд хорих шийдвэр гаргасан байна. Тэднийг 35 дугаар зүйлийн 35.5 буюу гэмт хэрэгт хамтран оролцсон, Эрүүгийн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2 буюу Монгол Улсын иргэн зэвсэгт хүчин, бусад цэрэгт, цэргийн үүрэгтэн дайчилгаа, сургууль, цугларалтын үед цэргийн алба хаах талаар хуулиар тогтоосон журмыг зөрчиж энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэсэн үндэслэлээр шүүнэ.

Мөн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт зааснаар захирагч эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр буруутгаж байгаа юм. Өнөөдрийн шүүх хуралдаанд  улсын яллагчаар С.Хишигжаргал оролцох бөгөөд өмнөх бүрэлдэхүүн болох Ч.Хосбаяр, М.Алдар, С.Оюунчимэг нар шүүгчээр орно. Энэхүү хэргийг шүүх хурал өнгөрөгч хоёрдугаар сарын 27-нд болохоор анх товлогдсон ч хоёр өмгөөлөгч хүрэлцэн ирээгүй, 2008 оны долдугаар сарын нэгний үед төрийн тэргүүнээр ажиллаж байсан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Хуульзүй дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил, ҮАБЗ-ийн гишүүн асан Д.Лүндээжанцан нарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан зэрэг шалтгаанаар гуравдугаар сарын 14 хүртэл хойшлуулж байв. Сүхбаатар дүүргийн шүүхээс дээрх нэр бүхий хүмүүст шүүх хуралдаанд биеэр оролцох талаар дахин мэдэгджээ. Үүний хариуд Н.Энхбаяр, С.Баяр, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил нар шүүх хуралд оролцохоо урьдчилан мэдэгдсэн байна. Үймээний үеэр буудуулж амь үрэгдсэн дөрвөн залуугийн ар гэрийнхэн, буудуулж шархадсан зургаан залуу энэ хэргийн хохирогчоор тогтоогдсон. Өнөөдрийн шүүх хуралд үймээний үеэр буудуулж амиа алдсан Э.Доржсүрэнгийн аав Ц.Энхбаяр, Р.Мөнх-Эрдэнийн ээж Г.Тунгалаг, Ч.Энхбаатарын дүү Н.Хэрлэн нараас гадна тухайн өдөр хөлөндөө буудуулж шархадсан Э.Энхтөр, Б.Ариунбаатар, Ж.Батзаяа нар шүүх хуралд оролцох болжээ. Түүнчлэн хохирогч Ц.Энхбаярын өмгөөлөгчөөр О.Баасанхүү, болон цагдаагийн экс удирдлагуудын ар гэрийнхэн оролцоно. Түүнчлэн шүүгдэгч нараас Г.Ганбаатарын өмгөөлөгч Д.Оросоо, Ц.Мөнхдэлгэр нар Ч.Амарболдын өмгөөлөгчөөр О.Алтангэрэл, Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр Д.Энхтунгалаг, Ц.Итгэл, О.Зоригтын өмгөөлөгчөөр Л.Өлзийхүү нар оролцоно.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

òàíèë:
Ýëáýãäîðæèéã ÿëëàõ õýðýãòýé. Àðä ò¿ìíèéã óðèàëàí äóóäàæ àëëàãà, äýýðýì õèéëãýñýí òýíýã äóðàêûã øîðîíä õàòààõ õýðýãòýé.
2012-03-28
zochin:
Munkh-Orgil yallagdagchaar oroh yostoi
2012-03-28
Tegeed tsagdaagiin darga nar buudsiimuu chi uuruu nerendee taarsan teneg bn da
2012-03-28
Harin hen buudsiin bol odoogiin tsagdaagiin erunhii gazriin darga prokuroriin dergedeh murdun baitsaah gazriin darga erunhii prokuroriin darga nar ajlaa muu hiij bna oloochee olj chadku bol tsergiin huuliar yllaachee. Halagdsan darga naraa yllaad 7.1ii hereg duusaa yu . Elbegdorjoo shudraga l baiy daa
2012-03-28
teneg:
teneg yumuu chi ebi buudchaa yu
2012-03-28
irgen:
tsagdaa buruugui Elbegdorj buruutai
2012-03-28
teneg:
teneg yumuu chi ebi buudchaa yu
uls turuuruu toglochood heden tsagdaagaa bugdiig ni yllaad hereg ilreh uu songuulid asuudal shiidsen hun shig haragdmaar bgaan bol ilruulchih ug ni tsagdaataigaa hamtarch ajillaj bj l ilruuleh heregtei bh ene odoo zugeer l songuuliin shou erh barij bgaa nauud sunuusei
2012-03-28
Алуурчин МАН:
МОНГОЧУУД БУГД ЦАГДАА БУУДАЖ 5 хун АЛСНЫГ МЭДЭЖ БАЙХАД БУХ НОТЛОХ БАРИМТЫГ НЬ УСТГАЖ ХУЙВАЛДААД ОДОО БОЛОХООР ТА НАР ЧАДАДГЫН БОЛ НОТОЛ ГЭЭД БАЙДАГ ЦАГДАА ,хуулзуйн сайд тор байдаг нь ГУТАЖ БАЙНА. Нямдоржид хун чанар гэж юуч алга....тэгээд хэлмэгдээд гээд л. Нов юмаааа.ИИМ ХУНЭЭР ТОР БАРИУЛААД Л
2012-03-28
Uimeen ter ued herees hetersen bsan buudahgui bol niislel maani ter chigeereeshatah bsan songuuliin horoo uimeen samuuruulsan humuus yllagdah yostoi
2012-03-28
Манайх 1ОО% оргиналь барааг шууд Америкаас оруулж ирдэг бөгөөд Ижил төрлийн бараанаас хямд, Vйлдвэрийн лац баглаа боодолтой ирдэг учир манайхаас бараа худалдан авах нь таньд ашигтай байх болно. Манайх дээр байгаа бараанууд ( нөvтбvvк iphone ipad tablet-vvд гэх мэт) илvv хямдаар Монголд олдохгvй гэдэгт бид 1ОО% итгэлтэй байна! Манай хаяг: Их Дэлгvvрийн зvvн талд Гaндиpс Shopping Center -ийн 2 давхарт. Байнгын урамшуулал бэлэгнvvд танийг хvлээж байна Мөн та илvv олон гоё зvйлvvдийг 1ОООзахиа с о м-оос сонирхоорой. Хэрэв бараа захиалж авах бол таны захиалсан бараа ажлын 7-14 хоногт ирнэ, Amazon , Bestbuy, Ebay, Walmart зэрэг бvх сайтаас бараа захиалан авах боломжтой. Манайх бvх электрон бараандаа баталгаа өгж байгаа Та ороод л vз 1ОООзахиа с о м Монголын хамгийн хямд интернэт дэлгvvр
2012-03-28
Gerch nar gedeg chini ard tumen bugdeeree l medej bgaa hereg uimeen zohion baiguulj turhirsan magnai batzandan elbegdorj jargalsaihan haachva ted nar ch bas oroltsoh yostoi
2012-03-28
gercheer gej bgaad nemelt baitsaaltand butsaagaad naad novshnuudaa yllagdagchaar tataj hamtad n ylla
2012-03-28