Боксын ДАШТ-ийг Монголд зохион байгуулах боломжтой

img

Эмэгтэйчүүдийн боксын Азийн аварга шалгаруулах зургаа дахь удаагийн тэмцээн хэдхэн хоногийн өмнө манай улсад амжилттай болж өндөрлөсөн.   Манай ширэн бээлийтнүүд уг тэмцээнээс хоёр алт, хоёр хүрэл медаль хүртсэн.   Тэмцээний үйл ажиллагааны талаар Олон улсын боксын холбооны Ерөнхийлөгч Чин Күо Ү “Монголын Олимпийн боксын холбооны урилгаар танай улсад хүрэлцэн ирсэндээ их баяртай байна. Монгол оронд хоёр дахь удаагаа зочилж байна. Монголын боксын холбоо идэвхтэй сайн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.   2015 оны Дэлхийн аварга шалгаруулах тэм­цээнийг Монголд зохион байгуулах боломжтой. Тиймээс “AIBA”-гийн дүр­мээр Монголын олимпийн боксын холбоо хүсэлтээ гаргавал танай улсад дэлхийн хэмжээний тэмцээн зохион байгуулахад материаллаг баазын хувьд бүрэн бололцоо байна” гэжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Amaraa:
Монголынхоо нийт тамирчдад баяр хүргэе,
2012-03-28