Өнөөдөр хулгана өдөр

img

Аргын тооллын гуравдугаар сарын 28. Буд гариг. Билгийн тооллын 06. Дөрвөн ногоон мэнгэтэй шар хулгана өдөр. Өдрийн наран 06.49 цагт мандан 19.11 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эв, эеээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Морь уралдуулах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад өнгө зүс сайжирна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ