Өнөөдөр болох үйл явдлын тоймоос хүргэж байна

img

-Чингис хаан зочид буудалд 09.00-13.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагыг эрүүл мэндийн салбарт хөгжүүлж, Анагаах ухааны их, дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрт оруулах уулзалт ярилцлага болно.   -Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 10.00 цагаас хотын орлогч Б.Баатарзориг Хас банктай хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурна.   -МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд  11.00 цагаас Булган аймгийн Баяннуур сумын  Шороон бумбагар хэмээх газраас илэрсэн олдвор /эртний нүүдэлчдийн том язгууртны иж бүрэн бунхант булш/, малтлага, судалгааны ажлын талаар ШУА-ын түүхийн хүрээлэн, Хархорин музейн захиргаанаас хэвлэлийн бага хурал хийнэ.   -Монгол ньюс мэдээллийн төвд 12.00 цагаас Иргэний хөдөлгөөний намаас хэвлэлийн бага хурал зарлажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ