Сонгуулийн хууль “бүдрэх” эсэхийг хэлэлцэнэ

img

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан  өнөөдөр 09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн байранд болж, УИХ-ын сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэнэ. Цэцийн хуралд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр эрхэм гишүүн Р.Гончигдорж оролцоно. УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн талаар иргэн П.Одгэрэл, Б.Цогтгэрэл, Н.Ариунболд, П.Сэрсмаа, Н.Чадраабал, Ё.Бямбатогтох нар Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан юм. УИХ-ын сонгуулийн 26 тойрогт 48 мандат дээр нэр дэвшигчид мажоритари хувилбараар өрсөлдөж ялагдсан ч сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авбал пропорциональ хэсэг рүү гулсч УИХ-д сонгогдсонд тооцогдож болохоор хуульчилсан нь Үндсэн хуулийн зүйл заалтуудыг зөрчсөн байна гэж дээрх иргэд үзэж өргөдөл гаргажээ. Үндсэн хуулийн Цэц иргэдийн гомдлыг хүлээн авч маргаан үүсгээд ийнхүү маргааш  дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэхээр боллоо. Сонгуулийн хуулийн энэ хэсэг өөрчлөгдөх эсэхээс шалтгаалан улс төрийн намууд мажоритар, пропорциональ талд хэний нэрийг дэвшүүлэх, ямар тактикаар өрсөлдөхөө төлөвлөхөөр хүлээж байна. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Fpar ch nsan luivardaad l ungurnu shd. Shudragga unen haana bna.
2012-03-29
Манайх 1ОО% оргиналь барааг шууд Америкаас оруулж ирдэг бөгөөд Ижил төрлийн бараанаас хямд, Vйлдвэрийн лац баглаа боодолтой ирдэг учир манайхаас бараа худалдан авах нь таньд ашигтай байх болно. Манайх дээр байгаа бараанууд ( нөvтбvvк iphone ipad tablet-vvд гэх мэт) илvv хямдаар Монголд олдохгvй гэдэгт бид 1ОО% итгэлтэй байна! Манай хаяг: Их Дэлгvvрийн зvvн талд Гaндиpс Shopping Center -ийн 2 давхарт. Байнгын урамшуулал бэлэгнvvд танийг хvлээж байна Мөн та илvv олон гоё зvйлvvдийг 1ОООзахиа с о м-оос сонирхоорой. Хэрэв бараа захиалж авах бол таны захиалсан бараа ажлын 7-14 хоногт ирнэ, Amazon , Bestbuy, Ebay, Walmart зэрэг бvх сайтаас бараа захиалан авах боломжтой. Манайх бvх электрон бараандаа баталгаа өгж байгаа Та ороод л vз 1ОООзахиа с о м Монголын хамгийн хямд интернэт дэлгvvр
2012-03-28