
Хүүхдийн байгууллагуудын удирдах ажилтны сургалт, семинар өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газрын хурлын танхимд 8.30-17.30 цагт болно. Хоёр өдөр үргэлжлэх тус уулзалтыг аймаг, нийслэлийн Хүүхдийн төлөө хэлтсийн дарга, Хүүхдийн төлөө газрын мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулж байгаа аж.
Энэ үеэр хүүхдийн эрхийн нийтлэг шалгуур үзүүлэлтийн дагуу аймаг, нийслэлийн Хүүхдийн төлөө хэлтэс, газарт үүсгэсэн мэдээллийн сангийн нөхцөл байдлыг үнэлэх, орон нутгийн хүүхдийн аж байдлыг тогтоох, хүүхдийн оролцоо, хамгааллын стратеги хэрэгжилтийг хангах 2012-2013 оны зорилтыг тодорхойлох юм байна.
Түүнчлэн орон нутгийн хүүхдийн аж байдлыг дүн шинжилгээний дүгнэлт, Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах 2012-2013 оны зураглал, Хүүхдийн оролцоог дэмжих стратегийн төлөвлөгөө зэргийг хэлэлцэх аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ