Өсвөрийн даамчдын улсын аваргын тэмцээн нөгөөдөр эхэлнэ
100 буудалт даамын 2012 оны өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 3-р сарын 30-аас 4 дүгээр сарын 3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Энэ тэмцээнийг “Гацуурт” ХХК жил уламжлал болгон жил бүр ивээн тэтгэдэг билээ. Тэмцээнд нийслэл болон 16 аймгийн 300 орчим өсвөрийн тамирчид оролцохоор мэдүүлээд байна.
Тэмцээнийг 2 үе шаттай зохион байгуулах бөгөөд хоёрдугаар шат буюу шигшээ тоглолтод нийслэлийн аварга, аймгийн аварга болон эхний шатнаас шалгарсан тамирчид оролцоно. Тэмцээний 3 насны ангилалд (7-10, 11-13, 14-16 насны охид, хөвгүүд) оролцохоор нийслэлийн 7 дүүрэг болон 15 аймгийн багийн 350 гаруй тамирчин сурагчид мэдүүлгээ ирүүлээд байна.
Уг тэмцээн нь энэ оны 7 сард ОХУ-ын Саха улсад болох “Дети Азии” хүүхдийн спортын 5 дугаар их наадам болон 9-р сард Малайзын Куала Лумпур хотод зохиогдох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг тодруулах урьдчилсан шатны шалгаруулалт болж байгаа онцлогтой.
Тэмцээний хуваарийг дараах хүснэгтээс харна уу.
100 буудалт даамын өсвөр үеийн
улсын аварга шалгаруулах тэмцээн – 2012
| Он сар өдөр | Цаг | Тоглолт | Байрлал | Тайлбар |
|
3 сарын 29 Пүрэв |
15.00 | Техникийн зөвлөгөөн | Даамын холбоо |
Зөвхөн дасгалжуулагчид оролцоно |
|
3 сарын 30 Баасан |
10.00 | 1-р өрөг | Шавь цогцолбор Спорт заал |
Хагас шигшээ тэмцээн |
| 12.00 | 2-р өрөг | |||
| 14.30 | 3-р өрөг | |||
| 16.30 | 4-р өрөг | |||
|
3 сарын 31 Бямба |
9.00 | 5-р өрөг | Шавь цогцолбор Спорт заал |
Хагас шигшээ тэмцээн |
| 11.00 | 6-р өрөг | |||
| 13.30 | 7-р өрөг | |||
| 16.00 | 1-р өрөг |
Шигшээ тэмцээн |
||
|
4 сарын 1 Ням |
9.00 | 2-р өрөг | Шавь цогцолбор Спорт заал |
Шигшээ тэмцээн |
| 11.30 | 3-р өрөг | |||
| 15.00 | 4-р өрөг | |||
|
4 сарын 2 Даваа |
9.00 | 5-р өрөг | Ampere house Хурлын заал |
Шигшээ тэмцээн |
| 11.30 | 6-р өрөг | |||
| 15.00 | 7-р өрөг | |||
|
4 сарын 3 Мягмар |
9.00 | 8-р өрөг | Ampere house Хурлын заал |
Шигшээ тэмцээн |
| 11.30 | 9-р өрөг | |||
| 14.00 | Хаалтын ажиллагаа |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ