Туялзуур сэлэмний сургалт эхэллээ

img

Азийн  болон Монголын туялзуур сэлэмний холбоо, Монголын үндэсний олимпийн хороо,  хамтран зохион байгуулж буй туялзуур сэлэмний анхан шатны сургалт өчигдөр Монголын үндэсний олимпийн хорооны байранд эхэлжээ.   Сургалтыг Хонг Конгийн иргэн, Азийн туялзуур сэлэмний холбооны ерөнхий санхүүч Клифф Вон удирдан явуулж байна. Сургалтын нээлтийн ажиллагаанд МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, Монголын туялзуур сэлэмний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хосбаяр нар оролцсон байна.   Уг сургалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжлэх юм. Монголын туялзуур сэлэмний түүхэнд анх удаа зохиогдож буй энэхүү семинарт биеийн тамир, спортын чиглэлийн их, дээд сургууль болон туялзуур сэлэмний спорт сонирхогч 36 хүн оролцож байгаа аж.   Дашрамд дурдахад, туялзуур сэлэмний шилдэг 16 тамирчин оролцсон лигийн тэмцээн ирэх сарын 4-нд нээлтээ хийх юм.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ