Төрийн архивын ажилтнууд сургалтад хамрагдаж байна

img

Архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх арга зүй, зохион байгуулалтын талаарх сургалт, семинарыг төрийн архивын үндсэн болон гэрээт ажилтнуудад бүсчилсэн хэлбэрээр явуулж байна.   Үүний нэг нь  энэ сарын 25-29-ний өдрүүдэд Увс аймгийн Улаангом хотод зохион байгуулж буй баруун бүсийн аймгуудын сургалт юм. Уг сургалтад Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга нар болон төрийн архивын тасгийн дарга, үндсэн ба гэрээт ажилтнууд хамрагдаж байна.   Энэхүү сургалтад нь “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг эрчимжүүлэх тухай Монгол улсын Засгийн газрын 2010 оны 261 дүгээр тогтоолын дагуу архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх болсонтой холбоотой юм. Үүний хүрээнд төрийн архивын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх ажлыг хийж гүйцэтгэх 175 гэрээт ажилтныг өнгөрсөн оны 12 сараас эхлэн төрийн архивуудад ажиллуулж эхлээд байгаа.   Мөн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Архивын ерөнхий газраас шат дараалсан олон арга хэмжээ авч байгаагийн нэг хэсэг нь төрийн архивуудад шинээр орсон гэрээт ажилтнуудыг сургаж мэргэшүүлэх, шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах юм.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ