
УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр эмх замбараагүй байдал үүсч, таван хүн амь үрэгдэж, олон арван цагдаагийн албан хаагч гэмтэж, бэртсэн хэрэгт тухайн үеийн цагдаагийн удирдлагуудыг холбогдуулан шалгаж байгаа.
Хэдэн жилийн турш мөрдөн байцаалт нь сунжирч хэрэгсэхгүй болж байсан уг хэрэгт холбогдсон Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарыг шүүх хурал өнөөдөр 10.20 цагт Цагдан хорих төвд эхэллээ.
Шүүх хуралд хохирогчид болон шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгчид шүүх танхимд ороод байгаа бөгөөд одоогоор шүүх хуралд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гэрчээр оролцохоор ирээд байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ