Цагдаагийн байгууллагад өчигдөр иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай 1037 мэдээлэл иржээ.

Эдгээрээс гэмт хэргийн шинжтэй 46 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж эхэлсэн байна.
Бүртгэгдэн, шалгагдаж байгаа нийт 46 хэргийн 38-ынх нь эзэн холбогдогчийг нь тогтоосон байна. Энэ өдөр нийслэлд хулгай, танхайн тус бүр 10, дээрмийн нэг, зам тээврийн хэрэг 13, осол 20 бүртгэгдэж, 20 хүн гэмтсэн байна. Мөн нийслэлд 227, орон нутагт 83 хүн эрүүлжүүлэгджээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ