
Хүйтний эрч суларсан хэдий ч хувиараа нүүрс олборлогчдын үйл ажиллагаа зогсоогүй байна. Үүнээс үүдэлтэйгээр иргэд амь насаа алдах явдал гарсаар л байна.
Өчигдөр Налайх дүүрэгт 33 настай эрэгтэй Г тус дүүргийн III хороонд байрлах нүүрсний ил уурхайн босоо ам руу нүүрсний тэвшинд суугаад, доош бууж байхдаа унаж нас барсан хэрэг гарчээ.
Г нь Баянхонгор аймгийн Жаргалант сумын харьяат, уг уурхайд хувиараа нүүрс олборлодог нэгэн байжээ. Одоо уг хэргийг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ