
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн хүрээнд тодорхой чиглэл, асуудал хариуцсан долоон ажлын хэсэг ажилладаг байна. АОХН-ийн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр Шинэ ардчилсан орнуудын удирдагчдыг дэмжих сүлжээ (Network for Leaders Engaged in New Democracies-LEND) хэмээх ажлын хэсэг саяхан байгуулагджээ.
Энэ нь Монгол Улс АОХН-ийг тэргүүлж байгаа хугацаанд байгуулагдсан анхны шинэ ажлын хэсэг бөгөөд АНУ болон Эстони хамтран даргалах юм. Энэхүү ажлын хэсэг нь Мадридын клубт багтдаг, ардчилсан замаар ерөнхийлөгч, ерөнхий сайдаар сонгогдон ажиллаж байсан улс төрийн зүтгэлтнүүдийн туршлага, мэдлэг болон Google зэрэг мэдээллийн технологийн тэргүүлэгч компаниудын шинэ технологид тулгуурлан, шинээр ардчилалд хөл тавьж буй орнуудын удирдагч нарт дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой аж.
Ажлын хэсгийн үйл ажиллагаа, арга хэмжээнүүд нь гол төлөв онлайн хэлбэрээр явагдаж, шууд онлайн видео хурал, хоёр талын онлайн уулзалтууд зохион байгуулж байх юм.
Монгол Улс энэ ажлын хэсэгт орж ажиллахаа илэрхийлээд байгаа юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ