
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар иргэн П.Одгэрэл, Б.Цогтгэрэл, Н.Ариунболд, Н.Чадраабал, Ё.Бямбатогтох, Х.Сэлэнгэ, Э.Эрдэнэжамьяан, О.Баасанхүү нараас Монгол Улсын сонгуулийн хууль Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчиж байна гэсэн гомдлын дагуу маргаан үүсгэн, хэлэлцэж байна. 2011 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр батлагдсан уг хуулийн талаархи санал, гомдлыг дээрх иргэд гурван сарын өмнө өгсөн ч хэлэлцэхгүй сунжруулсаар өнөөдөр хэлэлцэж байгаа гэдгийг Б.Цогтгэрэл хэлж байлаа.
УИХ-ын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн боловч тэдгээрээс 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигч УИХ-ын гишгүүнээр сонгогдсонд тооцож болохоор хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчиж байна гэсэн мэдээллээр дээрх иргэд хандсан байна.
УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э.Бат-Үүл, Ж.Сүхбаатар, Д.Одбаяр нарын гишүүд оролцох байсан ч Д.Одбаяр гишүүн оролцоогүй учраас гурван гишүүний төлөөлөл оролцлоо. Үндсэн хуулийн цэцийн гишүүн, хуралдаан даргалагч н.Жанцан шүүгч “Долоон нэхэмжлэгчтэй, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч гурав оролцож байгаа нь хамгийн анхны тохиолдол болж байна.
Урьд өмнө нь хэзээ ч ийм олон итгэмжлэгдсэн төлөөлөгч Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож байгаагүй гэдгийг хэлж байлаа. Маргааныг урьдчилан шалгасан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Пүрэвням илтгэл тавьсаны дараа, танин мэдэхүйн асуулт, хариулт явагдаж дуусаад лавшруулсан, асуулт, хариулт, дүгнэлт үргэлжилж байна.
Цэцийн гишүүд саналаа нэгтгэж, хэлэлцсэний дараа буюу 17.00 цагаас Сонгуулийн хууль Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх дүгнэлтээ танилцуулах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ