Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 55-аас дээш настай эмэгтэйчүүд, 60-аас дээш настай эрэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийг гурав хувааж өгөхөөр шийдвэрлэсэн байна.
Дөрөвдүгээр сараас зургаадугаар сар хүртэлх хугацаанд энэ мөнгийг иргэдэд сар бүр 330 000 төгрөгөөр олгохоор болжээ.
Иргэдэд эхний ээлжинд олгогдох энэ мөнгө 2012 оны улсын төсөвт суусан тул дээрх мөнгөний хөрөнгийн эх үүсвэр ямар нэг хүндрэлгүй шийдвэрлэгдэж байгаа юм байна.