Хагас шигшээ тоглолтууд Буянт Ухаа Спортын Цогцолборт болно

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг “Дуулиан-2020” тэмцээн маань энэ жил 6 дахь удаагаа явагдаж байгаа билээ. 2012 оны 3-р сарын 24-25-ны өдрүүдэд багуудын хасагдах шатны 1/8-ийн тоглолтууд явагдлаа. Энэ долоо хоногт  нийт 45 тоглолт явагдах байснаас 3 тоглолт явагдаагүй. 3 тоглолт эсрэг баг нь ирээгүй учраас нойлолсон байна. Ингээд нийт  42 тоглолтонд дээр оюутан насны 4 тоглолт нэмэгдээд нийт 46 тоглолт явагдсанаас 305 гоол орсноос эзэн зочдын харьцаа 170:135 байсан. 1-р үед нийт 182 гоол орсон. Одоогоор нийт 5853 гоол орсон байна. Шүүгч нар нийт 12 шар карт 2 улаан карт өгсөн байна. 2012 оны 3-р сарын 24-ны өдрийн Бямба гаригт болсон тоглолт дундаас хамгийн сонирхолтой нь охидын 15 насны ХасБанкны 71-р сургууль болон 41-р сургуулийн хооронд явагдсан. Энэ 2 багийн шөвгийн 8-ийн эхний тоглолт 3:1-н харьцаатайгаар 71-р сургууль хожиж илүү давамгай байдалтай тоглолтыг эхлүүлсэн. Гэвч энэ тоглолтонд 41-р сургууль илүү байж 3:1-р хожиж улмаар нийлбэр харьцаа 4:4 болж 6 метрийн цохилтоор тоглолтын үр дүн шийдэгдэхээр болсон. Улмаар 41-р сургууль 4 цохилтоо амжиллттай болгосноор хожил авч “Дуулиан-2020” тэмцээнээс анх удаагаа медаль хүртэх нь тодорхой боллоо. Тэд хагас шигшээн эхний тоглолтоо Ням гаригт МИГ Даатгалын 92-р сургуультай хийж 2:1-р хожигдсон байгаа. Хариу тоглолт 2012 оны 4-р сарын 4-ны өдөр Буянт Ухаа Спортын Ордонд явагдана. Харин Ням гаригт болсон тоглолтууд дундаас хамгийн гайхалтай тоглолт бол ХасБанкны Оюуны Ундраа ЦС болон 18-р сургуулийн хариу тоглолт байлаа. Эхний тоглолтондоо эзэн баг болох Оюуны Ундраа ЦС элт давуу буюу 10:3-р хожоод байсан. Тиймээс ч хагас шигшээ тоглолтонд бараг л шалгардаа гэсэн ойлголт хүн бүрт байсан. Харин 18-р сургууль нь гайхалтай эргэн ирэлтийг хийж 9:2-р хожиж улмаар нийлбэр харьцаа 12:12 тэнцсэн боловч дүрмийн дагуу зочлох толголтондоо илүү гоол хийснээр 18-р сургууль 2 дахь жилдээ хагас шигшээ тоглолтонд шалгарч үлдлээ. Харин Оюуны Ундраа ЦС-ийн хувьд үнэхээр харамсалтай боловч туслах дасгалжуулагчийн алдаа нийлээдгүй байсан гэж хэлэхэд буруутахгүй. Өнгөрсөн жилийн U-13 насны аварга баг Шунхлай группийн 97-р сургууль итгэл төгс хожсоор явна. Тэд хариу тоглолтондоо Саммит ХХК-ийн 24-р сургуулийг 7:4-р хожсон. Энэ тоглолтонд багийн ахдагч Мөнгөнбагана мөн л гайхалтай тоглолтыг үзүүллээ. Шинээр ивээн тэтгэгчээр нэгдсэн Дэрэн компаний ивээн тэтгэсэн 75-р сургууль нь хүндэтгэх шалтгаанаар U-13 болон U-15 насны тоглолтоо түрүүлээд хийсэн боловч 2 тоглолт тэнцээгээр өндөрлөж 6 метрийн торгуулийн цохилтоор тоглолт шийдэгдэхэд 2 баг нь харамсалтай нь хожигдсон байна. Харин U-17 насны баг нь Эрэл сургуулийг хожиж анх удаагаа хагас шигшээ тоглолтонд үлдэж байна. Мөн U-17 насны ангилалд түрүүлэх магадлалтай багийн тоонд ороод байсан Ти Си Ай ХХК-ийн 14-р сургууль нь Сэлба Сервис ХХК-ийн 16-р сургуульд хожигдсоноор энэ жилийн тэмцээнийг өндөрлөж байна. Харин тэдний 11 насны хүүхдүүд 2 удаагийн аварга баг Саммит ХХК-ийн 24-р сургуулийг нийлбэр тоогоор 6:5-р хожиж Буянт Ухаа Спортын Ордонд тоглох эрхтэй боллоо. Ингээд оюутан насны ангилалаас бусад насанд хагас шигшээд тоглох эрхээ авсан багуудын нэрс гарсан байна. 6 дахь удаагийн “Дуулиан-2020” тэмцээний хагас шигшээ болон циналийн тоглолтууд 2012 оны 4-р сарын 3,4,5-ны өдрүүдэд Буянт Ухаа Спортын Цогцолборт явагдаж хаалтын ажиллагаа 4-р сарын 5-ны өдрийн 16,00 цагаас явагдана.

А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ