Иргэдийн мэдээлэл авах эрх, эрх чөлөөг хангах эрх зүйн орчинг бүрдүүлнэ
Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж гишүүдийн гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.
Хуулийн төсөл батлагдсанаар төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал болон иргэдийн мэдээлэл авах эрх, эрх чөлөөг хангах эрх зүйн орчин бий болох юм.
Засгийн газраас 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласан бөгөөд энэ хүрээнд Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөсний дагуу хуулийн төслийг боловсруулсан байна.
Ц.Батука
СЭТГЭГДЭЛ БИЧИХ