Т.Ганди: Сая төгрөгөөр орон сууцны урьдчилгаа төлөх боломжтой

img

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандигаас дараахи асуултад хариулт авлаа. -Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг ямар бичиг баримтыг үндэслэн олгох вэ? -Хүний хөгжил сангийн хувь, хишиг тарааж байсан үндсэн тогтолцоогоороо нэг сая төгрөгийг олгоно гэж үзэж байгаа. Хүний хөгжлийн дэвтэр дээр бичилтүүд хийгдэнэ. Хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настанд нэг сая төгрөг олгох ажлын хүрээнд тодорхой хэмжээний асуумжууд авсан. Хувьцаа авна гэсэн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ангилж хувьцаа авах иргэдийн хэсэг рүү ангилах ажил хийнэ. Энэ журмуудыг гаргахаар ажиллаж байгаа. -Нэг сая төгрөгийг олгохдоо иргэдээс шимтгэл авах уу? -Банк аливаа үйлчилгээг үнэгүй хийдэггүй. Бүтээгдэхүүн хийж байгаа, хүн цалинжуулж байгаа, алслагдсан бүсэд бэлэн мөнгөн хүргэж байгаа учраас тодорхой шимтгэл авна. -Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад иргэд нэг сая төгрөгөө орон сууцны зээлийн урьдчилгаа хэлбэрээр авч болох уу. Өмнө нь Засгийн газраас болно гэж мэдээлж байсан шүү дээ? -Журам нь бол гарсан. Орон сууцны зээлд хамрагдах асуудлын хүрээнд тодорхой хэмжээний бүртгэлжүүлэлт хийгдээд анх удаа орон сууц авч байгаа, өмнө нь үндсэн хөрөнгө авч байгаагүй, зургаан хувийн хүүтэй зээлийн урьдчилгаа төлөх чадвартай хүмүүсийг зээлд хамруулж байгаа. Эрэлт маш их байна. “Хүний хөгжил сан”-гаас олгож байгаа эрэлтэд нийцсэн хөрөнгө оруулалт мөн болсон байна гэдэг нь харагдаж байна. 55 метр квадрат хүртэл талбайтай орон сууц гэдэг маань гал тогоотой нэг өрөө, эсвэл хоёр жижиг өрөөтай байр гэсэн үг. Эхний хуримтлал бий болгоогүй залуучуудад “Хүний хөгжил сан”-гийн хишиг,  хувийг шилжүүлснээр цаашдаа үндсэн хөрөнгөтэй болтлоо 10 гаруй жилийн хугацаанд төлбөрөө төлөөд явах бололцоо, боломжийг нээж өгч байна. Хүмүүс “Нэг сая төгрөг гэдэг орон сууцны урьдчилгаа төлөхөд дэндүү бага мөнгө. Тиймээс илүү өргөн боломжуудыг судалж үзсэн үү” гэдэг. Нэг өрх 4-5 гишүүнтэй байгаа. Тиймээс нэг хүүхдэд хөрөнгө оруулалт хийж, үндсэн хөрөнгөтэй болоход тусалж нэг сая төгрөгөө нийлүүлээд байрны урьдчилгаа төлж байна. Ингэвэл 50 сая төгрөгийн зээлийн урьдчилгаа таван сая төгрөгийн гаргаж байна гэсэн үг. С.Жигүүр  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hh:
Niih muuhai vhdel tsaraitai Hadan ger ni oirtood bhad muu vilee hiiseer dornodiin nomtoibayr geech deeremchin. Tochigni. Bvreldeegvi Uhannii songuuliin luivart Bas ner holboostoi Hogshin uhna borlongoo surgaastai
2012-10-03
Hh:
Ene emee bvlegleliinhee gar door nvdvvlj husuulsaar vs ni tsaijdeee ug ni. Bol ih. Chuhal tsaraitai Ain ... Hudlaa yu hudlaagaar l. Duusah yum daa anh hujaag vzej chadahgvigee gaihaj hogiin tsegeer pon hiij ih hurald orj bsan sanagdana onoodor ter bvr hujaag dallaad duudaad mongoliig dvvrgechihsen Zailuul orovdchihloo vldsen heden nasandaa hulgailj sugluulsan hog novchoo harj baysaj suuhdaa taarchdee hoorhii harin ongorson hugatsaand hiisen nvgeliig ni erleg hvleej avaad Yah boloo ? Ih hatan chin bolie geed sogdoj morgono doo geed bodood zlbirahaas sihgvi geltei hiisen ivl iig ni harahaar
2012-10-03
Hh:
Hvve ene emgen vheegvi yum uu svns vv Ain??? Hahaha
2012-10-03
zochin:
ene avgai olon jil yarilaa gavisangyi e odoo bolimoor yum
2012-07-21
та нар болиочээ ямар бүдүүлэг юм бэ?
2012-05-17
Munkhuu:
Ганди гуйан мэдээлэлийг тодорхой болгооч
2012-03-30
IRGEN:
ENE DURAK AWGAI ODOO TER UNGAR RUUGAA HURDAN ZAIL!! ERGEJ IRJ BOLOHGUI SHUU!!!
2012-03-29
zochin:
Muu gichii mini ard tumniig mini bitgii doromjlooroi.hurdhan minii eh ornoos zailaad ogooch
2012-03-29
uniig ni tengert nisgej haychihaad ichihgui erelted niitsen uilchilgee bolson bn gej shaatsgaana
2012-03-29
111:
энэ авгай яваагуй л бгаа муу, монголоос
2012-03-28
Хүн бүр өөр өөр юм ярьсаар байгаад
2012-03-28
6 huviin zeeliin suragaar, jamaaraa une ni unaj bsan bairnuudiin une 2 dahin usuj mongoliin yadarsan ard tumendee bas dahin beleg barilaa. ene tur zasagt eruul hun bna uu tuslaj chadahgui bol bitgii gai bolooch dee.. iim ch malnuudaar udirduulah gej...daan ch dee
2012-03-28