Баянзүрх дүүрэг төсвөө тайлагнав

img

Баянзүрх дүүрэг 2012 оныг “Хөрөнгө оруулалт-Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил” болгон зарласан аж. Энэ хүрээнд дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэсээс төсвийн байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нар, иргэд ТББайгууллагуудын төлөөллийг оролцуулан нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.   Энэ үеэр төрийн үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох чиглэлээр орон нутгийн төсвийг төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнах бүх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, татвар төлөгчдийн төлсөн татварын мөнгө юунд, хэрхэн зарцуулагдаж байгааг тайлагнаж,  харилцан мэдээлэл солилцсон аж.   Тус дүүрэг төсвийг ил тод нээлттэй байлгах үүднээс “Шилэн түрийвч” аяныг гурван жил дараалан хэрэгжүүлж байгаа ба 2011 оны гүйцэтгэлээр БСШУ-ны сайдын багц 22425,4 сая төгрөгөөр, ЭМ-ийн сайдын багц 3829,7 сая төгрөгөөр, НХХ-ийн сайдын 328,2 сая төгрөгөөр, ҮСГ-ын харьяа 42,3 сая төгрөгөөр, Орон нутгийн төсвийн байгууллагууд 65594,1 сая төгрөгөөр, нийт дүүргийн төсвийн зарлага 33,2 тэрбум төгрөгийг зарцуулсан аж.   Мөн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх зорилтыг ханган биелүүлэхэд  дүүргийн орон нутгийн төсвийн орлогыг 8 тэрбум 828 сая 983,9 мянган төгрөгөөр, төсвийн зарлагыг 7 тэрбум 306 сая 48,6 мянган төгрөгөөр төлөвлөн ажилласан хэмээн танилцуулж байна.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Юм хийсэн хийсэн нилээд олон хөшөө босгосон шүү
2012-08-02
ene baynzurhiin darga ajilaa sain hiij bgaa. baynzurh goy bolson bn lee. busad duureg ch medku ee.
2012-03-28
Ene Batzorig ATG shalguulaad ehelheer sandraad iim um hiig bga bh
2012-03-28
hi:
ovoo sh tee zartsuulsan munguu bas tailagnadag. amjilt husie
2012-03-28