Цэц Сонгуулийн хуулийн заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргалаа

img

Өнөөдөр Үндсэн хуулийн цэц сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулга үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх асуудлаар дунд суудлын хуралдаанаа хийсэн. Хуралдаан 09.00 цагт эхлээд 14.00 цагт завсарласан бөгөөд дөнгөж саяхан дүгнэлтээ гаргалаа. Дүгнэлтдээ Сонгуулийн тухай хуулийн 4.9, 49.1.5, 49.1.5б, 49.1.6 б, 49.1.6 в-д заасан  заалт нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзжээ. Ингэснээр шинэчлэн батлагдсан Сонгуулийн хуульд орсон мажоритар тойрогт өрсөлдөж, ялагдсан нэр дэвшигч, намынхаа эрэмбээр дахин пропорциональ хэсэгт дэвших боломжгүй болж байгаа юм. Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн үзэж байгаагаар энэ заалт нь Монгол Улсын иргэндҮндсэн хуулиар олгогдсон төрийн эрх барих дээд байгууллагаа шууд сонгох эрхийг зөрчиж байгаа ажээ. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас гарсан шийдвэрийг УИХ 15 хоногийн дотор хэлэлцэж, хүлээн авах эсэхээ шийдэх юм байна. УИХ-аас Цэцийн шийдвэрийг хүлээн авахаас татгалзвал Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг хуралдуулах ажээ. Эндээс Үндсэн хуулийн дунд суудлын хуралдааны гаргасан шийдвэрийг эрх зүйн үндэслэлтэй гэж үзвэл Сонгуулийн хуулийн уг заалтыг хүчингүй болгох юм байна. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Үгүй юмаа - ЦЭЦийн гишүүн Бямбадорж одоо өөр ажил хийж яваа- Хүний эрхийн комиссод ажилж байгаа- Оронд нь цэцийн гишүүн Томилогдоогүй байгаа- Бямбадорж одоо цэцийн хуралд суух эрхгүй болсон гэж мэдмээр юм даа Та ккк
2012-03-28
ceke:
Их хурал хүлээгээд авчихвал болчихно шдээ тэгээд ч дараагийн гишүүн томилогдож ажиллах хүртэл өмнөх гишүүний бүрэн эрх хүчинтэй байдаг юм мэдэж бур
2012-03-28
Үгүй юмаа - ЦЭЦийн гишүүн Бямбадорж одоо өөр ажил хийж яваа- Хүний эрхийн комиссод ажилж байгаа- Оронд нь цэцийн гишүүн Томилогдоогүй байгаа- Бямбадорж одоо цэцийн хуралд суух эрхгүй болсон гэж мэдмээр юм даа Та ккк
ИХ СУУДЛЫН ХУРАЛ БОЛОХГҮЙ:
Энд нэмж хэлэхэд ЦЭЦ-ийн дунд суудлын хуралдаан хуулийн заалтыг хүчингүй болгож чадахгүй- Харин их суудлын хуралдаан нь хүчингүй болгох эрхтэй- Гэвч Цэцийн их суудлын хуралдаан 9 гишүүнтэй байж хүчинтэй болдог- Цэцийн 3 гишүүн томилогдоогүй байгаа- Тиймээс Их Суудлын хурал хийх боломжгүй юм- УИХ- үүнийг мэдээд ЦЭЦийн дутуу суудалд Томилгоо хийхгүй байгаа юм шүү дээ ккк
2012-03-28