
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ван Шаолунийг хүлээн авч уулзжээ. Тэд нийслэлийн Баянзүрх дүүрэгт БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар тохижуулах Бээжингийн гудамжны тохижилтын асуудлаар санал солилцсон байна.
Элчин сайд Бээжингийн гудамжны тохижилтын ажлыг цаг алдалгүй эрт эхлүүлэх хүсэлтэй байгаагаа уламжилжээ. Тэрбээр өчигдөр Гадаад хэргийн яамны Зээл тусламжийн газартай уулзсан, харилцан тохиролцсон талаараа дуулгажээ.
Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр “Энэ жил Бээжингийн гудамжны тохижилтын ажил эхлэх ёстой. Ажлын гүйцэтгэл, хамтарч ажиллахаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригт хариуцуулсан байгаа.
Хотын зүгээс анхаарах зүйл бол бэлтгэл ажлыг хангах, дулаан, ус, цахилгаан гээд инженерийн байгууламжийг цэгцлэхээс эхлээд ажил их бий. Тиймээс Улаанбаатар хотын Ерөнхий архитектур Э.Хүрэлбаатар, ажил хариуцаж хийх Б.Батзориг нарт зураг төслөө танилцуулах хэрэгтэй” гэжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ