
БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар болон Дэлхийн эдийн засгийн форумын дэргэдэх Усны нөөцийн бүлгийн тэргүүн Петр Брабек нар өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монгол Улсын усны үндсэн гурван асуудлыг шийдвэрлэх зорилгоор тус санамж бичгийг зурж байгаа аж. Үүнд, уул уурхайн усан хангамж, Улаанбаатар хот болон бусад суурин газрын усны бохирдол, бэлчээрийн мал аж ахуйн усан хангамжийн асуудал тус тус багтжээ.
Дэлхийн эдийн засгийн форумын дэргэдэх Усны нөөцийн бүлэгтэй байгуулсан санамж бичгийн хүрээнд эдгээр асуудлыг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн менежментийн аргаар шийдвэрлэх юм. Энэ чиглэлийн дэлхийн томоохон эрдэмтдийг ч татан оролцуулахыг зорьж байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ