
“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хооронд соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт 2012-2016 онд хамтран ажиллах хөтөлбөр”-ийн төслийг дэмжиж, хөтөлбөрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Бүгд найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Ганхуягт олгохоор боллоо.
Хөтөлбөрийн хүрээнд талууд тус бүр нэг бакалавр, докторантыг тэтгэлэгт хөтөлбөрт жил бүр хамруулах юм.
Мөн их, дээд сургуулийн багш нарыг солилцох, хоёр орны хэл, утга зохиол заах, сурталчлахад дэмжлэг үзүүлэх, соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах чиглэлээр соёлын өдрүүд, үзэсгэлэн зохион байгуулах, зохиолчдын бүтээлийг орчуулах, хэвлэх, номын сан, музей, соёлын бусад байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжихээр болжээ.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ