
Улаанбаатар хотын автозамын удирдлагын төвөөс өчигдөр нийслэлийн хөдөлгөөнд оролцохдоо дүрэм зөрсөн жоооч нарын тээврийн хэрэгслийн дугаарыг зарлаж байна. Энэ өдөр хурд хэтрүүлэн хөдөлгөөнд оролцсон 588 тохиолдол бүртгэгдсэнээс 1002 УНҮ, 1042 УНУ, 1545 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч нар 2-3 удаа хурд хэтрүүлжээ.

Харин гэрэл дохио зөрчсөн 537 тохиолдол бүртгэгдсэнээс 1744 УНБ, 2306 УБЧ, 2401 УБЧ, 4102 УНН, 4313 УНУ, 5901 УНЦ, 8222 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нар улаан гэрлээр хөдөлгөөнд оролцсон аж.
Дашрамд дуулгахад, Улаанбаатарын автозамын удирдлагын төвд бүртгэгдсэн дугаарууд Замын цагдаагийн газарт дүрс бичлэгийн хамт хүргэгддэг. Ингэснээр дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл Замын цагдаагийн газарт бүртгэгдэн тухайн тээврийн хэрэгсэлийн жолоочийн гаргасан зөрчлийг үндэслэн зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар автомашин жолоодох эрхийг түтгэлзүүлэх арга хэмжээ авдаг аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ