Монгол ньюс мэдээллийн төвд

img

11.00 цагт Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос хамтран зохион байгуулах  “Ази тивд улс төрийн эрх тэгш байдлыг хангах арга замыг тодорхойлох нь” сэдэвт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн бүсийн бага хурлын талаарх мэдээллийг сонирхоорой.   12.00 цагт Гэр бүл судлаач Л.Нарантуяа монголын өнөөгийн гэр бүлийн хөгжлийн тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар сүүлийн 21 жил хийсэн сургалт, судалгааныхаа үр дүнг танилцуулна.   13.00 цагт Хүүхдийн төлөө газар, хүүхдийн төлөө ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтарч “Хүүхдийн хөгжлийн оролцоо, хамтын ажиллагаа” өдөрлөг зохион байгуулах талаараа мэдээлэл хийнэ.   14.00 цагт Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас “Таны амлалт бол миний урам зориг” уриан дор тэмдэглэх “Эх дэлхийн цаг” арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ