Протоколд гарын үсэг зурах эрх олгохоор болов

img

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол-Киргизийн Засгийн газар хоорондын комисс байгуулах, түүний үүргийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколын төслийг дэмжиж, Протоколд гарын үсэг зурах эрх олгохоор болов. Засгийн газар хоорондын Комиссын хуралдаан зохион байгуулагч тал нь зөвхөн хуралдаан зохион байгуулахтай холбогдсон зардлыг, нөгөө тал өөрсдийн төлөөлөгчдийн зорчих тээвэр, зочид буудал, хоолны зардлыг хариуцаж байхаар нэмэлт, өөрчлөлтөд тусгасан байна. Мөн “Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоол, бодлогын төслийг хэлэлцэн дэмжээд, Улсын Их Хуралд өргөн барих нь зүйтэй гэж үзлээ. С.Жигүүр  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ