Өнөөдөр үхэр өдөр
Аргын тооллын гуравдугаар сарын 29. Бархасбадь гариг. Билгийн тооллын 07. Гурван хөх мэнгэтэй шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 06.47 цагт мандан 19.13 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, мал арилжихад сайн. Байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ