Өнөөдөр болох үйл явдлын тоймоос хүргэж байна

img

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын А зааланд Засаг даргын зөвлөлийн хурал болж байна. -МХЕГ-ын хурлын танхимд 10.30 цагаас МХЕГ-ын дарга Р.Содхүү Герман улсад айлчлал хийсэн талаар болон хүнсний аюулгүй байдалд тавих хяналтын чиглэлээр мэдээлэл хийнэ. -“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас “Иргэдийн шудрага шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт хэвлэлийн бага хурал зарлажээ. Тэрбээр Улсын дээд шүүхийн Ерөнхий Шүүгч Э. Зоригттой уулзаж Баянхонгор аймгийн иргэн Т.Төрбатад холбогдох эрүүгийн хэргийн талаар өнөөдөр уулзах уулзалтаа олон нийтэд нээлттэй хийхийг хүсч буй аж. -УБЕГ-аас өнөөдөр Иргэний цахим үнэмлэхийн олголт, түгээлттэй холбоотой асуудлаар “Монгол ньюс” мэдээллийн төвд 15.00 цагт хэвлэлийн хурал зарлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ