
Хүүхдийн төлөө газар, хүүхдийн төлөө ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгууллагынхаа үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах, нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Хүүхдийн хөгжил оролцоо, хамтын ажиллагаа” өдөрлөг өчигдрөөс эхэллээ. Энэхүү арга хэмжээгээр хүүхдийн эрх хамгаалал, оролцооны талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэн, хүүхдэд ээлтэй хамгааллын, хөгжлийн орчинг бий болгох, хүүхдийн төлөө байгууллагуудын түншлэл, хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр сурталчилгаа зохион байгууллах юм.
Арга хэмжээний үеэр хүүхдийн уран бүтээлчид хүүхэд багачууддаа өөрсдийн дуу, шүлэг заахын зэрэгцээ Улсын драмын эрдмийн театрын жүжигчид хүүхэд багачууддаа зориулсан уран бүтээлээ үнэ төлбөргүй тоглож сонирхуулна. Өнөөдөр 13.00 цагт Хүүхдийн төлөө газар, хүүхдийн төлөө ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтарч “Хүүхдийн хөгжлийн оролцоо, хамтын ажиллагаа” өдөрлөгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийх ажээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ