Ерөнхийлөгч ХБНГУ-д айлчилж байна

img

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг өчигдөр Германы нисэх хүчний хамгаалалтын онгоцоор хамгаалуулан “Тегель” олон улсын нисэх онгоцны буудалд газардахад угтах ёслол болов. Ц.Элбэгдорж айлчлалын хүрээнд ХБНГУ-ын ерөнхийлөгч Ё.Гаук, Холбооны канцлер А.Меркель, Бундестагийн ерөнхийлөгч Н.Ламмер, Холбооны дэд канцлер Эдийн засаг, технологийн сайд Ф.Рөсслер, Берлин хотын дарга К.Вовэрайт болон бусад албаны хүмүүстэй уулзаж, Бундестагт үг хэлнэ. Мөн Хамбург, Дюсселдорф хотуудад зочилж, Герман Улсын аж үйлдвэрийн шилдэг бүтээн байгуулалтууд, шинжлэх ухаан, түүх, боловсролын томоохон байгууллагуудтай танилцах юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал нь Монгол Улсаас Европт хийж буй анхны төрийн айлчлал төдийгүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын шинэ Ерөнхийлөгч Ё.Гаукийн анхны зочин болж байгаагаараа тус улсын улс төрийн хүрээнийхэн болон хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаж байна. ХБНГУ нь Монгол Улсын Европ дахь гол түнш юм. 2008 онд Монгол Улс, ХБНГУ хоорондын иж бүрэн түншлэлийн харилцааны тухай хамтарсан тунхаглал, 2010 онд ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээр тус тус байгуулагдсан. Энэ удаагийн айлчлалаар хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, харилцан ашигтай хамтран ажиллах чиглэлээр бодитой, үр дүнтэй яриа хэлцлийг хийхээр төлөвлөж байна. Ерөнхийлөгчийг дагалдан Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, УИХ-ын гишүүн О.Чулуунбат, УИХ-ын гишүүн Л.Болд, Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайд Ц.Гарамжав, Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн болон албаны бусад хүмүүс хэвлэл мэдээлэл, бизнес, соёл урлагийн төлөөлөгчид айлчлалын бүрэлдэхүүнд багтаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

2012:
Эх орныхоо төлөө яваа хүн шүү дээ. Түүний алхаа дүр төрхийг хар л даа. Маш их ажилтай байгаа нь харагдаж байна. Зугаалж яваа шинж огт алга.
2012-03-29
зочин:
Монгол Улсын Ерөнхийлөнчийн ХБНГУ-д хийж байгаа айлчлалыг хархад Ерөнхийлөнч маань олон улсад ямар их нэр хүндтэй хүн гэдэг нь харагдаж байна. зарим улс төрчид атаархаж үхэх гэж байна.Монгол Улсын Ерөнхийлөгч энэ нийгэмд шудрага ёсыг л тогтоох гэж хэлж ярьж байгаа. Энхбаяр. Багабанди. нар юу хийсэн юм бэ? Ерөнхийлөгийг ганцаардаж байгаа яг энэ үед нь ард түмэн бид л туслахгүй юм бол хэн туслах юм бэ? нийгэмд бүгсэн мафин бүлэглүүдий үйл ажиллагаа ньулам эрчимжиж байна.
2012-03-29
Булган аймаг иргэн:
Монгол Улсын Ерөхнийлөгчийг Германы төрийн тэргүүн хүндэтгэлтэй угтаж байгаад иргэн надад маш гоё санагдаж байна.би ийм ардилсан Ерөнхийлөгтэй болсон доо баярлаж явдаг
2012-03-29
уншигч:
Шинэ оны Европт хийсэн анхны төрийн айлчлал гэсэн утга юм шүү дээ Германчууд шулуухан зантай улс тэгээд коммунистуудаас Ардчилалыг хамгаалж байгаа эр зоригийг үнэлээд сөнөөгч дагалдуулж хүндэтгэсэн байна л даа
2012-03-29
ppp:
...монгол улсаас европод хийж байгаа анхны тарийн айлчлал...гэж балайрчээ.
2012-03-29
уншигч:
Шинэ оны Европт хийсэн анхны төрийн айлчлал гэсэн утга юм шүү дээ Германчууд шулуухан зантай улс тэгээд коммунистуудаас Ардчилалыг хамгаалж байгаа эр зоригийг үнэлээд сөнөөгч дагалдуулж хүндэтгэсэн байна л даа
America-d:
chi tegwel zailaach. harin bi iim eronhiilogchtei ulsiin irgen bolsondoo bayarladag
2012-03-29
America:
bi iim erunhiilogchtei dee gutaj yvdag
2012-03-29
Dulmaa:
Erunhiilegchiig German ymar surtei ugtag avvaa. Umnu ni hezee ch Mongolchuudig ingej huleej avdaggui baisan ymdag. Ene ch Hurtsaas bolj MGL-in gazrin hovor element avah bolsondoo l helberdej baigaa ym baina daa.
2012-03-29