AIBA-гийн ерөнхийлөгчийг "Алтан гадас"-аар шагнав

img

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын сонирхогчдын боксын холбоо (AIBA)-гийн ерөнхийлөгч, доктор Ү Чин Коуг хүлээн авч уулзан, Монголын боксыг тив, дэлхий, олон улсын тавцанд сурталчлан таниулах, хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж “Алтан гадас” одонгоор шагнажээ. Энэ үеэр ноён Ү Чин Коуг “Цаашид Монголын боксын спортыг дэмжиж, өөрийн холбооны удирдах бүрэлдэхүүн, хороодод монгол хүнийг дэмжиж ажиллуулах сонирхолтой байгаагаа хэлжээ. Мөн тамирчдын бэлтгэл сургуулилт, дасгалжуулагчдын ур чадвар төдийгүй спортын амжилт гаргахад онцгой нөлөөлөх техник тоног төхөөрөмж, технологийн дэвшлийг сайжруулахын тулд их зүйлийг хийх шаардлагатай. Үүний нэг нь Монгол Улсад Азийн бэлтгэл сургуулилтын төв байгуулах боломжийг ч судлах тухайгаа ч мэдэгдсэн байна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ