
Долдугаар сарын 1-ний гэх тодотголтой, цагдаагийн экс удирдлагуудад холбогдох хэргийг шүүх хурлын үеэр болсон үйл явцтай холбогдуулан Монголын өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөл өнөөдөр хуралдах болсон байна.
Учир нь өчигдөр товлогдсон шүүх хурлын үеэр шүүгдэгч нараасаа татгалзсан өмгөөлөгч О.Алтангэрэл, Ц.Итгэлт, Л.Өлзийхүү, Д.Энхтунгалаг нарыг шүүхээс захиргааны шийтгэл оногдуулна гэсэн шийдвэр гарсантай холбоотой өмгөөлөгчдийнхөө эрхийг хамгаалах үүднээс зөвлөл хуралдахаар болжээ.
Тэднийг шүүн таслах ажиллагаанд саад учруулсан гэж үзэн захиргааны журмыг үндэслэн хорих шийдвэр гаргаж болно гэж шүүхийн Ерөнхий зөвлөлөөс үзсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ