Ерөнхийлөгч Киргизд айлчилна

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Алмазбек Атамбаевын урилгаар ирэх сарын 3-6-ны өдрүүдэд Киргиз Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Айлчлалын явцад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, А.Атамбаев нар албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Киргиз Улсын Жогороку Кенеш /парламент/-ийн хүндэтгэлийн хуралдаанд үг хэлж, нэрт философич Ж.Баласагыны нэрэмжит Киргизийн Үндэсний их сургуулийн оюутнуудтай уулзах  юм. Айлчлалын хүрээнд Бишкек хотноо Монгол, Киргизийн бизнес уулзалт болно. Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал нь энэ оны ирэх сард тохиож буй Монгол, Киргизийн хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог аж. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Kirgiz alim zarna.
2012-03-29