Олимпиадад түрүүлсэн хүүхдүүд Азид өрсөлдөнө

img

Монголын Физикийн олимпиадын улсын хороо, Нийслэлийн боловсролын газар, Хо Ши Миний нэрэмжит, улсын тэргүүний 14 дунд сургууль, “Үүрэг трейд” ХХК-наас зохион байгуулсан Нийслэлийн физикийн олимпиадын дүн өчигдөр гарлаа. Монгол Улсын Гавьат багш Батын Оргойн нэрэмжит, 17 дахь жилдээ зохион байгуулж байгаа тус олимпиад нийслэлийн есөн дүүрэг, Дархан-Уул аймгийн ЕБС-ийн 400 орчим хүүхэд оролцож, Сант сургуулийн Л.Оюунтөгс /YII анги/, М.Баттүшиг /X анги/, I дунд сургуулийн Б.Төрхүү /YIII анги/, Б.Бат-Амгалан  /IX анги/, Ч.Энхтул /XI анги/ түрүүлж алтан медаль хүртсэн байна. Зохион байгуулагчид нийслэлд түрүүлсэн хүүхдүүдийг V сард Энэтхэг улсад болох Азийн олимпиадад оролцуулах ажлыг өнөөдрөөс эхлэн зохион байгуулах аж. Монгол Улсын Гавьат багш Б.Оргой нь 1973 онд анх удаа физикийн гүнзгийрүүлсэн сургалтыг Монгол Улсад зохион байгуулсан бөгөөд түүний шавь нар дотроос физикийн олон багш нар төрсөн төдийгүй Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд Сү.Батболд, УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа, Монгол банкны Ерөнхийлөгч Ц.Үнэнбат нарт багшилж байсан аж. Энэ удаагийн олимпиадыг Б.Оргой багшийн хүү “Үүрэг трейд холдинг” ХХК-ын захирал О.Баяр ивээн тэтгэсэн бөгөөд оролцогч багш, сурагчдийн шагналын санг нэмэгдүүлсэнээр илүү олон хүүхдийг хамруулах боломж нэмэгдсэн хэмээн зохион байгуулагчид ярьж байна. Жилээс жилд өргөжиж байгаа олимпиад “Үүрэг трейд холдинг” компани ивээн тэтгэж оролцогч багш сурагчдийн шагналын санг нэмсэн нь хүүхдүүдийн оролцоог идэвхижүүлж өгсөн байна. Өнөөдрөөс тэргүүн байрын эзэд Азийн физикийн олимпиадад бэлтгэж эхлэх бөгөөд олон улсын олимпиадаас манайхан жил бүр хүрэл, мөнгөн медальтай ирдэг юм байна. Харин энэ удаа медалийнхаа өнгийг алт болгон хувиргах зорилго тавьж байгаа юм байна. Олон улсын олимпиадад оролцох хүүхдүүдийн зардлын асуудал хүндрэлтэй байгаа нь манай томоохон аж ахуйн нэгжүүдэд ирээдүйнхээ залууст оюуны хөрөнгө оруулалт хийх цаг ирсэнг сануулж байгаа аж, Тив дэлхийн олимпиадад тэргүүн байр эзэлж байсан манай хүүхдүүд Япон болон АНУ-ын их дээд сургуулиудад маш амжилттай суралцаж байна. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

jjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjj:
jj
2012-03-29