
УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга энэ сарын 22-нд АТГ-т ерөнхий сайд С.Батболд, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж зэрэг албан тушаалтнуудыг шалгуулахаа мэдэгдэж, материал хүргүүлсэн.
Уг материалыг өнөөдөр УЕПГ-т хүргүүлээ. Түүнийг холбогдох бичиг баримтыг хүргүүлэхэд УИХ-ын гишүүн Л.Гүндалай, МоАХ-ын хуульч Б.Пүрэвбаатарч, Дарь.Сүхбаатар нар байлцсан юм.
Тэдний материалыг УЕП-ын удирдлагууд эзэнгүй байсан тул тус газрын Тамгын хэлтсийн дарга Б.Үнэнбат хүлээн авлаа.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ