Сургагч багшийн гомдлыг хэлэлцэж байна
Циркийн уран нугараач охиныг зодсон сургагч багш Г.Энх-Амгалангийн гаргасан гомдлыг Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэж байна.
Хуралд илтгэгч шүүгчээр Д.Дамдин-Од, өмгөөлөгчөөр Д.Энхцэцэг, Н.Цэрэнчимэд, Г.Мандахсайхан нар оролцож байна.
Түүнийг Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн, мөн 100.2-т зааснаар байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл гаргасан гэм буруутай хэмээн үзэж, анхан шатны шүүхээс таван жил, нэг сарын хорих ял оногдуулсан. Гэвч тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, ийнхүү давж заалдаад байсан юм. Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ