Г.Энх-Амгалангийн ялыг хэвээр үлдээлээ
Циркийн уран нугараач охиныг зодсон хэрэгт гэм буруу нь тогтоогдсон сургагч багш Г.Энх-Амгалангийн гаргасан гомдлыг өнөөдөр Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэж, анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Түүнийг Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн, мөн 100.2-т зааснаар байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл гаргасан гэм буруутай хэмээн үзэж, Хан-Уул дүүргийн шүүхээс таван жил, нэг сарын хорих ял оноосон билээ.Гэвч тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, ийнхүү давж заалдаад байсан билээ. Хуралд илтгэгч шүүгчээр Д.Дамдин-Од, өмгөөлөгчөөр Д.Энхцэцэг, Н.Цэрэнчимэд, Г.Мандахсайхан нар оролцсон байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ