Улсын прокурорын ерөнхий газарт баримт хүргүүллээ

img

УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга Ерөнхий сайд С.Батболд, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж зэрэг албан тушаалтнуудыг шалгаж өгөхийг хүсч холбогдох  материалыг өнөөдөр Улсын ерөнхий прокурорын газарт хүргүүллээ.

Тэрбээр энэ сарын 22-ны өдөр уг материалыг АТГ-т хүргүүлсэн билээ. Түүний хэлж буйгаар “Тавантолгойн 20 хувь орчмыг өнгөрсөн жил Хонконгийн хөрөнгийн бирж дээр 700 сая доллар IPO босгож, улсын төсөвт орж ирэх ёстой байсан мөнгийг эрх бүхий албан тушаалтнууд завшсан байж болзошгүй. Тиймээс УЕПГ шалгуулахаар бичиг хүргүүлж байна” гэлээ.

Тэдний материалыг  тус газрын Тамгын хэлтсийн дарга Б.Үнэнбат хүлээн авлаа.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ