Дурангийн аппараттай болов
Сүхбаатар дүүргийн Нийгмийн эрүүл мэндийн төв орчин үеийн уян дурангийн аппараттай боллоо. Ингэснээр тус дүүргийн иргэд орчин үеийн, өндөр хүчин чадалтай оношлогооны багажаар үйлчлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Уян дурангийн аппаратыг Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга А.Амарсайхан, дүүргийн Засаг дарга Б.Баярмагнай, Засаг даргын орлогч А.Ганхуяг нар Нийгмийн эрүүл мэндийн төвийнхөнд өнөөдөр гардуулан өглөө.
Сүхбаатар дүүрэг 137 мянга гаруй хүн амтай, засаг захиргааны нэгж 20 хороотой, нийслэлийн томоохон дүүрэг юм. Иргэддээ эрүүл мэндийн анхан болон хоёр дахь шатлалын тусламж үйлчилгээг үзүүлэхэд орчин үеийн өндөр хүчин чадалтай оношлогооны багаж хэрэгсэл нэн шаардлагатай байгааг харгалзан үзэж дээрх уян дурангийн аппаратыг дүүргийн төсвөөс 79 сая төгрөг зарцуулан худалдан авсан аж.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ