Архидалт буурч байна

img

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас зарласан “Архигүй дүүрэг” аян өнгөрсөн оны 11 сард эхэлсэн. Иргэдийн талархалыг хүлээж байгаа уг аян энэ жил мөн үргэлжлэх аж. Аяны хүрээнд 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 03 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн Засаг дарын Тамгын газар, Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс хамтран дүүргийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдан борлуулж, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шөнийн шалгалтаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, холбогдох хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан журам, стандартын биелэлтийн байдалд хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөхөд онцгойлон анхаарч ажилласан байна. Шалгалтаар дүүргийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг гарсан бөгөөд 27 хүнсний дэлгүүр, 25 согтууруулах ундаагаар үйлчилдэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар хамрагджээ. Шалгалтын явцад “Мөнх үйлсийн говь” ХХК, “АЭЭЭ” ХХК, “Сургуулийн тавилга” ХХК, Булаг цайдам” ХХК, “Цорс тайж” ХХК, “Бэрхийн боргио” ХХК–дын худалдааны талбайн хэмжээ “Худалдааны газрын үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5021-2007 стандартын 4.6-д заасан “хүнсний дэлгүүр 41 м.кв-аас дээш байх” шаардлагад хүрэхгүй, “Цэлмэг халиун” ХХК, “Муран” ХХК, “Их аз түшиг” ХХК, “Зуны бадрал” ХХК, “Өгөөмөр хатавч” ХХК, “ДБГЭ” ХХК, “Бонусмэншн” ХХК-ний хүнсний дэлгүүрүүд, “Дашваанжил” ХХК-ний “Хэрлэн”, “Пемонс” ХХК-ний “Нийслэл лаунж”, “Ноён тайж уул” ХХК-ний “Неон” караоке баарууд зохих зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаа худалдаалж байсан зөрчлүүд илэрлээ. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ichihgui shaaj bnaa harin. bitgii shaa l gej helye dee
2012-03-29
yostoi shaa gej helie mai hudlaa shaahaa boli
2012-03-29