
МҮЭСТО-нд маргааш 14.00 цагаас “Монгол Улсын хүний нөөцийн алтан сан”-г бүрдүүлэх ёслолын ажиллагаа болно. Тус ажиллагаанд МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН-ын ЕНБД Н.Удвал, МҮАН-ын дарга М.Энхсайхан тэргүүтэй 1000 гаруй зочид төлөөлөгчид оролцох ажээ.
“Монгол Улсыг алт хөтөлбөр биш, Монгол хүн л хөгжүүлнэ.
Монгол хүний үнэ цэнэ доройтож, хүний хөгжил төр засгийн анхаарлаас холдон алсарсан энэ үед Монгол хүнийхээ гавъяа зүтгэлийг өргөж алдаршуулах, мөнхжүүлэх, мэдлэг чадвар ур чадварыг нь дээшлүүлэх зорилгоор дээрх санг бүрдүүлж байна” хэмээн тус намынхан хэлж байлаа.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ