Сагсан бөмбөгийн залуучуудын Азийн аварга манай улсад болно

img

Ази тивийн аварга шалгаруулах Залуучуудын XXII  дахь удаагийн сагсан бөмбөгийн тэмцээн манай оронд ирэх найман сард зохиогдохоор болсоныг  спортын сонирхогч та бүхэндээ мэдэгдэж байсан. Тэгвэл өнгөрөгч Даваа гарагт Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын албан өрөөнд тэмцээнийг зохион явуулах хорооныхон хуралдлаа.  Тус хуралд Улаанбаатар хотын дарга Г.Мөнхбаяр, УБ хотын орлогч дарга Б.Баатарзориг, УИХ гишүүн, МСБХолбооны Ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргил, МСБХолбооны ЕНБДарга Б.Дашдорж, БТСГазрын дарга Ч.Наранбаатар, БТСГазрын хэлтсийн дарга  М.Отгонбаяр, ГИХАЭГазрын дэд дарга Х.Гэрэлчулуун, НЦГазрын орлогч дарга н.Отгонбаатар тэргүүтэй зохион байгуулах хорооны гишүүд хүрэлцэн ирсэн юм. Хурлын үеэр Ази тивийн Залуучуудын аварга шалгаруулах  XXII удаагийнсагсан бөмбөгийн тэмцээний “Мастер төлөвлөгөө”-г батлан  гишүүдэд албан үүргийн хуваарилан өгсөн юм. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

eee:
ashguideee
2012-03-29