ITWORLD компьютерийн төв Монголын чөлөөт бөхийн холбооны технологийн түнш боллоо

img

ITWORLD компьютер худалдааны төв Монголын чөлөөт бөхийн холбооны  технологийн түнш болж албан ёсны гэрээ зурах ёслол өнөөдөр СТО-нд боллоо. Уг гэрээ нь ITWORLD компьютерийн үйл ажиллагааг дэмжиж, нэр хүндийг өсгөх болон Монголын чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагааг дэмжих, Олимп, тив, дэлхийн наадамд Монголын баг тамирчидаа амжилттай оролцоход хувь нэмрээ оруулах зорилготой бөгөөд Монголын чөлөөт бөхийн холбоотой хамтын ажиллагааг хөгжүүлж, түнш байгууллагаар ажиллахад оршино. Ийнхүү ITWORLD компъютерийн төв нь  1 жилийн хугацаанд Монголын чөлөөт бөхийн холбооны технологийн түнш байгууллагаар ажиллахаар боллоо.Энэхүү үйл ажилгаанд МЧБХ-ны нарийн бичгийн дарга Ж.Баярбаатар, Б.Эрдэнэбаатар, ITWORLD компьютер худалдааны төвийн ерөнхий захирал Б.Гантулга, гүйцэтгэх захирал Н.Уламбаяр нар оролцон гарын үсэг зурлаа. Энэ үеэр ITWORLD компьютер худалдааны төвийн ерөнхий захирал Б.Гантулга: Монгол улсын нэрийг тив дэлхийн дэвжээнд дуурсгасан алдартнуудаар арвин олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хамгийн олон медаль хүртсэн МЧБХ-той хамтран ажиллаж байгаадаа баяртай байна.Бидний хамтын ажил нь МЧБХ-ны үйл ажиллагаа, гадаад харилцаа, технологид дэвшил гарган тамирчдын амжилтанд хувь нэмрээ оруулна гэдэгт бодож байна гэлээ. Монголын чөлөөт бөхийн холбооны түнш байгууллагаар “Гацуурт” компани, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, “Петровис” ХХК, “Алтай констракшн” ХХК, UFC групп, “Хасу Мегаватт” ХХК, Макс групп, “Супер Ассист Системс” ХХК зэрэг ажилладаг билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ