“Монгол-АНУ-ын харилцаа: Эрт, эдүгээ” сэдэвт үзэсгэлэн гарна
“Монгол-Америкийн харилцаа: Эрт, эдүгээ” сэдэвт архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт маргааш 11.00 цагт Гадаад харилцааны яамны “Номин” танхимд болно.
Уг үзэсгэлэнг Гадаад харилцааны яам, Архивын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам хамтран зохион байгуулж байгаа юм байна.
Энэхүү үзэсгэлэнг Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулан гаргаж байгаа аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ