Долоо хоногт гахайн хавдрын 186 тохиолдол бүртгэгджээ

img

ХӨСҮТ-өөс ирүүлсэн мэдээгээр 2011 онд гахайн хавдраар өвчилсөн тохиолдол манай улсад 1016 бүртгэгдэж, 10000 хүн ам тутамд 3.7-д нь тохиолдож байсан. Энэ он гарсаар 2012 оны эхний 2 сард 854 тохиолдол бүртгэгдж, энэ гуравдугаар сард үргэлжлэн гарсаар байгаа нь өмнөх онтой харьцуулахад өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Гахайн хавдраар хүүхдүүд голдуу өвчлөх магадлал өндөр байдаг. Одоогоор Улаанбаатар хотод зонхилон гарч, сургуулийн насны хүүхдүүд нийт өвчлөгсдийн 65.4 хувийг эзэлж байгаа аж.   Манай улсад 2009 оноос гахайн хавдар, улаан бурхан, улаанууд  өвчний эсрэг вакциныг хоёр тунгаар есөн сартай, хоёр настайд нь хийж эхэлснээр түүнээс хойш төрсөн хүүхдүүд өвчлөх нь харьцангуй бага, харин таваас дээш насны хүүхдүүд зонхилон өвчилж байгаа тул эцэг эх, хүүхдийн байгууллага анхаарах хэрэгтэй байна. Хамгийн сүүлд буюу энэ сарын 17-23-ны мэдээгээр Улаанбаатар хотод гахай хавдарын халдварын 186 тохиолдол бүртгэгдэж, ХӨСҮТ-д 150 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа аж.  Тус эмнэлгээс Гахайн хавдар, түүнээс сэргийлэх зөвлөмжийг гаргажээ.   Гахай хавдар өвчний тухай товч ойлголт         Шалтгаан: Гахай хавдар нь вирусаар үүсгэгддэг, агаар дуслын замаар дамжин халдварлаж, булчирхайлаг эрхтнүүдийг сонгомлоор гэмтээдэг халдварт өвчин юм. Нууц үе: Халдвар авснаас хойш эмнэлзүйн анхны шинж тэмдэг илрэх хүртэлх хугацааг хэлэх бөгөөд гахай хавдар өвчний нууц үеийн хугацаа 12-25 хоног, дунджаар 21 хоног. Нууц үедээ гадаад орчинд хамгийн их халдвартай байна. Илрэх шинж тэмдэг: Гахай хавдарын үед  толгой өвдөх, 38-39°С халуурах, хоолонд дургүй болох, бие сулрах, юм зажлах, залгихад эрүүн доор хөндүүрлэх, шүлс багасаж, ам хуурайших, чихний ар хонхор, шанаа хацраар хавдах, гэдэс базлах, суулгах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг. Өвөрмөц сэргийлэх арга:   Манай улс  улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг хавсарсан гуравт вакцинаар (УГУ) 2009 оны 9 дүгээр сараас эхлэн товлолын дагуу 9 сартай, 2 настай хүүхдэд 2 удаагийн тунгаар дархлаажуулж байна. Үүнд бүрэн хамрагдах. Товлолын бус насны хүүхэд, том хүн сайн дурын дархлаажуулалтанд хамрагдан гахайн хавдрын вакцин тариулж болно. Гахай хавдраар өвчилсөн тохиолдолд насан туршийн дархлаа тогтож, дахин өвчлөхгүй.     Өвөрмөц бус сэргийлэх арга: Дархлаагаа дэмжих (Витамин С, салимон гэх мэт ) хэрэглэх                                                                                                         Ам, хоолойгоо өглөө, оройд тамедины уусмал, 0.1% хоолны давсны болон содын, царвангийн уусмалаар зайлах Амны хаалт зүүх, түүнийг 2 цаг тутамд сольж байх Өрөө тасалгааг  2 цаг тутамд 15 минутаас доошгүй хугацаанд агааржуулах, чийгтэй цэвэрлэгээг өдөрт 3-4 удаа хийх Өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрвэл харъяа өрхийн эмнэлэг, ХӨСҮТ-д хандах   Гэрээр эмчлэгдэж буй өвчтөнд өгөх зөвлөмж:       •    Өрхийн эмчийн хяналтад эмчлүүлнэ, хэвтрийн дэглэмийг 14-20 хоног  сахих. (Учир нь нойр булчирхай, хөхний булчирхай, төмсөг, тархины бүрхүүл зэрэгт үрэвсэл үүсгэж болзошгүй) •    Хоол хүнсэндээ хүнсний ногоо хэрэглэх •    Тос өөх багатай, зөөлөн, хагас шингэн, каш, бантан зэрэг шөлтэй хоол идэх •    Шингэн зүйлийг халуун бүлээнээр уух •    Хавдсан хэсэгт бүлээн жин тавих (жижиг ундааны саванд халуун бүлээн ус хийж) •    Амны хаалт хэрэглэх, аяга халбага, сойз, тоглооыг тусгаарлах хэрэгтэй   Хориглох зүйл: •    Халдвартай, өвчтэй үедээ сургууль, цэцэрлэг, ажил, олон нийтийн газар явах •    Даарах, хийжүүлсэн ундаа, шоколад, өөх тостой, шарсан хоол хүнс  хэрэглэх •    Аяга, халбага, тоглоом, сойз гэх мэтийг дундаа сольж хэрэглэх   Хавьтал болсон хүмүүст өгөх зөвлөмж: •    Өвөрмөц урьдчилан сэргийлэлт: Улаанбурхан, гахай хавдар, улаануудын гуравт вакцинд сайн дураар хамрагдах. Дэлгэрэнгүй мэдээллийг ХӨСҮТ-ийн11-451798, 11-455388 гэсэн дугаарын утаснаас лавлах. •    Дээр дурдсан өвөрмөц бус сэргийлэлтийн аргуудыг хэрэглэх •    Ам, хоолой зайлах уусмалыг бэлтгэх, хэрэглэх арга   Уусмал бэлтгэх аргачлал 1    Хоолны давсны 0.1 хувийн уусмал    , 1 литр буцалсан усанд 10 гр  хоолны давс хийж найруулна. (бэлтгэсэн даруйд зайлах) 2    Содын уусмал 0.1 хувь, 1 литр буцалсан усанд 10 гр сод хийж найруулна. (бэлтгэсэн даруйд зайлах) 3    Царвангийн уусмал    500 мл усанд  200 гр царван хийж буцалгаад хандалж бэлтгээд, ам хоолойгоо  зайлах.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ