Жүжигчин Б.Нармандахын үдшийн гоёл
УДЭТ-т болж өнгөрсөн "Гэгээн муза-2011" наадмын улаан хивсний баярт энэ үдшийн хувцас загвараараа манлайлсан бүсгүйчүүдийн эгнээнд жүжигчин Б.Нармандах нэлээд дээгүүр жагсана. Тэрбээр шар өнгийн урт, ноолууран бариу загвартай даашинзаар гоёж ирэв. Зөвхөн өмссөн даашинзаар зогсохгүй өөрийн давтагдашгүй сайхан инээмсэглэлээрээ гэрэл цацруулан алхсан тэрбээр театрынхаа өмнө ёстой л цацарч байсан. Энэхүү даашинз зарим нэг бүсгүйчүүдийн “хорхойг” нь хүргээд авсан. Ар нуруундаа сүлжээстэй, урт даашинз нь жүжигчин бүсгүйг илүү залуу, жавхаалаг басхүү загварлаг харагдуулж байв.
Гэрэл зургийг Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ