Улсын дээд шүүхийн гадна суулт, өлсгөлөн зарлана гэв

img

Иргэдийн шударга шүүх ТББ-аас иргэн Т.Төрбат болон бусад иргэний эрхийг сэргээх, хамгаалах зорилгоор Улсын дээд шүүхийн гадна суулт, өлсгөлөн зарлана хэмээн Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр мэдээлэл хийлээ.   Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэн М.Соронзонгомбын гэрт өнгөрсөн 2011 оны дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө зодоон болжээ. Ж.Мөнх-Эрдэнэ, Т.Төрбат, М.Соронзонгомбо, Г.Бадамсэрээжид нар маргалдан улмаар Т.Төрбатын биед хүндэвтэр/18 ширхэг/, Ж.Мөнх-Эрдэнийн биед хөнгөн /зургаан ширхэг/ гэмтэл учруулсан аж.   Хэргийн улмаас Ж.Мөнх-Эрдэнэ, М.Соронзонгомбо нар хувийн таарамжгүй харилцаанаас болж иргэн Т.Төрбатыг бүлэглэн зодож хүндэвтэр гэмтэл учруулсан гэх үндэслэлээр Ж.Мөнх-Эрдэнэд 1.5 жил хорих ял оноосон байна. Харин хүндэвтэр гэмтэл авсан Т.Төрбат Эрүүгийн хуулийн 181.3 дугаарт заасан үндэслэлээр буюу зэвсгийн төрлийн зүйл хэрэглэсэн гэх үндэслэлээр 3.4 жилийн ял сонсоод байгаа гэнэ.   Уг хэрэгт эрүү үүсгэснээс хойш хууль хяналтынхан албан үүрэгтээ хайнга, хариуцлагагүй хандаж байгаад Иргэдийн шударга шүүх ТББ-аас удаа дараа мэдэгдсээр иржээ. Тухайлбал, уг хэргийн мөрдөн байцаагч Д.Батцэнгэл хохирогчийг сэжигтнээр, сэжигтнийг хохирогчоор тооцсон нь түүнийг хэрэгт холбогдогчдын аль нэг талд илүү анхаарал тавьсан байх хардлагыг төрүүлж байгаа аж. Түүнчлэн Т.Төрбатыг сэжигтнээр тооцоогүй байхдаа таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэхэд хүргэсэн аж.   Т.Төрбатын үйлдэл, хэлсэн үгийг ашиг сонирхлын зөрчилтэй гэрчүүдээс мэдүүлэг авах замаар тодорхой бэхжүүлсэн атлаа зодоонд оролцсон бусад хүнийг тэр үед ямар зан авир гаргаж байсныг тогтоох ямар ч ажиллагаа хийгээгүй юм байна. Мөн энэ хэрэгт гэрчээр байцаагдсан Г.Бадамсэрээжид гэгч нь Ж.Мөнх-Эрдэнийг цахилгаан утсаар ороолгосноо өөрөө хүлээсэн байтал үүнийг шалгаагүй өнгөрөөсөн байна. Энэ мэтчилэн уг хэрэг дээр ажилласан хууль, хяналтынхан хариулт нь тодорхойгүй, ээдрээтэй, дутуу дулимаг зүйл олон байгаа нь иргэний амьдрал, эрх ашгийг хохироосон ноцтой үйлдэл гэж тэд үзжээ.   Иймд Иргэдийн шударга шүүх ТББ-аас энэ хэрэгт холбоотой гомдол гаргаж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт хандаж, биечлэн уулзах шаардлага тавьсан аж. Гэтэл энэхүү шаардлагад шүүгч Ц.Зоригийн овгийн эхний үсгийг Э хэмээн буруу бичсэн гэдэг шалтгаанаар түүнтэй уулзахаас татгалзсан байна. “Хууль, хяналтынхан өөрсдөө хэргийг шалгаж, шийдвэрлэхдээ өч төчнөөн алдаа гаргаж байгаа атлаа ганцхан үсгэн дээрээс ийм өө хайж байгаа нь иргэдийг доромжилж байгаа хэрэг.   Иргэдийн эрх ашгийг зөрчсөн хууль хяналтын байгууллагын буруутай шийдвэрт хяналт тавьж, үнэн зөвөөр шийдвэрлэх талаар анхаарал хандуулахгүй бол Улсын дээд шүүхийн гадна суулт, өлсгөлөн зарлана хэмээн Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт  мэдэгдлээ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

cccc:
anhnaasaa uhsnee hiij zodoon hiisiin hohichin gdg gazar
2012-03-30
ulun ym:
zailaach lalraa luivarchin shalig heneetei sdaa mini
2012-03-30
huh mongol:
hun umguulj bga hun ru yu gd hudla hutsaad gnaa. udii nasaltsgaachad huul medehgui hulhiduulsan bol hohi chine. amerikt tsug adilhan bn baij avgai huuhed yarisan hugiin lalarud ve, er n archaagui malnuud l gadaad yavdag yum shu de zailuul!
2012-03-30
USA:
USA d yasnaa sanaj bna uu? Exnerd chin xelne shu!
2012-03-29
3337:
БАТ-ЯЛАЛТАА ДЭЭРХ ЗҮЙЛҮҮД ҮНЭН ШҮҮ. ЧИ НАДАД МАШИНАА ХУЛХИДАЖ ЗАРЧИХААД НАМАЙГ 400000 ТӨГРӨГӨӨР ШАТААГАА БИЗДЭЭ. ҮҮНИЙГ ЧИНЬ ШҮҮХЭД ӨГНӨ ШҮҮ. АВГАЙ ЧИНЬ МӨНГӨ АВАХДАА НАТРИОТООР ЧИНИЙ ГАРЫН ҮСГИЙГ ДУУРИАЛГАЖ ЗУРЖ БАЙСНЫГ ЧИ САНАЖ БАЙГАА БАЙХ.ИЙМ ХӨГИЙН ХҮН БАЙЖ ЮУН ШУДАРГА ШҮҮХ
2012-03-29
ДЭМЖИЖ БАЙНА. ГЭХДЭЭ НАЙДЛАГА БАЙНА УУ
2012-03-29
иргэн:
БАТ-ЯЛАЛТАА!ЧИ ҮНЭХЭЭР ШУДРАГА ХҮН БОЛ ЧАМАЙГ ЗУУН ХУВЬ ДЭМЖМЭЭР БАЙНА ДААНЧ ЧИ ЁСТОЙ АДГИЙН ЛУЙВАРЧИН АМЬТАН ШҮҮ ДЭЭ.ЁСТОЙ ОЙ ГУТМААР.ЧААВАС ИЙМ ЯДАРСАН ХҮМҮҮСИЙН СЭТГЭЛЭЭР ТОГЛОЖ ХООЛНЫХОО МӨНГИЙГ ОЛДОГ БААГИЙ БАЙХГҮЙ ЮУ ДАА.ЧИ АМЕРИКТ ЯАЖ БАЙЛАА,МАРТСАН УУ.АВГАЙ ЧИНЬ МЭДВЭЛ ЧАМААС САЛНА ДАА.ХӨГИЙН ЗАВХАЙ НОВШ
2012-03-29
ЧИ БАС БОЛИОД ӨГӨӨЧ БАТ-ЯЛАЛТ МИНЬ, ЧАМ ШИГ БАС НЭГ БААГИЙ О.АЛТАНГЭРЭЛ ГЭГЧ НЭРТЭЙ ЭНД ТЭНД БАС ШОУ ТАВИАД ЯВААД БАЙНАШДЭ ЧИ БАС ЗЭРЭГЦЭЖ ГАРЧ ИРЭХ ГЭЖ ДЭЭ ТААРСАН ДУГУЙНУУД ЮМ ДАА KKKKK
2012-03-29